|
Компанийн
танилцуулга
“Хөх ган” ХХК
нь Монгол улсад анхны ангижруулсан төмрийн үйлдвэрийг барьж ашиглалтанд
оруулахаар 2007 онд байгуулагдсан. “Хөх ган” ХХК нь Монгол улсын “Бэрэн групп” ХХК, Сингапур
улсын “Фабер Инвестмент” ХХК-ийн
хамтарсан хөрөнгө оруулалттай компани юм.
Үйл ажиллагааны үндсэн чиглэл нь:
-
Төмөрлөгийн үйлдвэрлэл
-
Гадаад, дотоод худалдаа
Компанийн
үүсгэн байгуулагчид
“Бэрэн групп “ ХХК нь 1990 онд байгуулагдаж,
компьютерийн техник программ хангамжийн
чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд тухайн үеийн энэ чиглэлийн
цөөхөн компаниудын нэг байсан. Өнөөдөр “Бэрэн групп” ХХК нь бизнесийн
хүрээгээ тэлж олон салбарт ажиллаж байна.
·
Уул уурхай, ашигт малтмал
олборлох, экспортлох
·
Барилга угсралт
·
Гадаад, дотоод худалдаа
Манай компани 1998, 2000, 2001, 2002, 2004 онуудад
ҮТЕГ –аас Монгол Улсын найдвартай татвар төлөгч байгууллагаар шалгарч байсан. Мөн
2002,2003, 2004,2005,2006 онуудад Монгол Улсын ТОП-100 аж ахуй нэгжээр шалгарч
байсан.
Сингапур улсын “Фабер инвестмент” ХХК нь 2007 онд
байгуулагдсан. Нийт 2 гишүүнтэй. Хөрөнгө оруулалтын чиглэлээр үйл ажиллагаа
явуулдаг.
|
Энгийн хувьцаа эзэмшигчид
|
Хувьцааны тоо ширхэг
|
Нийт хувьцаанд эзлэх хувь
|
|
“Бэрэн групп” ХХК
|
53’191’714
|
52.5%
|
|
“Фабер инвестмент ХХК
|
17’730’571
|
17.5%
|
ГҮЙЦЭТГЭХ
ЗАХИРАЛ
Бэрэнбал
овогтой Мөнхтөр
1966
онд Архангай аймгийн цэцэрлэг суманд төрсөн.
ЗХУ-ын Харьковын их сургуульд 1985-1990 онд суралцаж, цөмийн физикч
мэргэжлээр дүүргэсэн. 1990 оноос 1992
онд хүртэл Шинжлэх ухааны академийн эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж
байгаад 1992 оноос одоог хүртэл “Бэрэн групп” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар
ажиллаж байна.
|